"Иранд хүний эрхийн нөхцөл байдал муудаж байна” гэсэн НҮБ-ын тогтоол Монгол Улс түдгэлзсэн санал өгчээ

"Иранд хүний эрхийн нөхцөл байдал муудаж байна” гэсэн НҮБ-ын тогтоол Монгол Улс түдгэлзсэн санал өгчээ

Өнгөрөгч есдүгээр сарын 16 /2022.09.16/-ны өдөр Ираны цагдаа нарт баривчлагдсан М.Аминиг нас барсны дараа эсэргүүцлийн жагсаалд оролцож амиа алдсан 304 хүний дотор 41 хүүхэд байсан талаар олон улсын хэвлэл мэдээлж буй. 

Иймд энэ сарын 16 /2022.11.16/ -ны өдөр НҮБ-аас “Исламын Бүгд Найрамдах Иран улсад хүний эрхийн нөхцөл байдал муудаж байна” гэсэн тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад 78 орон дэмжиж, 28 орон эсэргүүцэж, 67 орон түдгэлзсэн санал өгчээ. Тодруулбал, тус тогтоолын төслийг Канад тэргүүтэй орнууд дэмжсэн бол, Орос, Хятад тэргүүтэй орон эсэргүүцэж, Монгол зэрэг орнууд түдгэлзсэн санал өгсөн байна.