Индонезид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 268 болон нэмэгдэж, мянга гаруй хүн гэмтэж бэртсэн талаар АР агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Индонезийн Ява аралд уржигдар /2022.11.21/ 5,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон зуун барилга байшин нурж, хөрсний гулгалт үүсээд байгаа юм.
