ШУУРХАЙ: Монголоос ОХУ-руу зорчиж явсан автобус осолдсон хэрэг гарсан талаар мэдээлжээ

ШУУРХАЙ: Монголоос ОХУ-руу зорчиж явсан автобус осолдсон хэрэг гарсан талаар мэдээлжээ

Өчигдөр орой /2022.11.22/ 18:00 цагийн орчимд Монголоос ОХУ-руу зорчиж явсан автобус амьтан дайрч зам тээврийн осол гаргасан талаар Оросын Байкал-Дэйли сонин мэдээлжээ.

Тодруулбал, Буриадын Иволгинск тосгоны ойролцоох Иволгинскийн дүүрэгт Киа маркийн автобус унагатай гүүг дайрч осолдсон байна. Урьдчилсан байдлаар нийт 29 иргэн зорчиж явсан бөгөөд зорчигчид ямар нэгэн бэртэл гэмтээгүй аваагүй гэжээ.

Эх сурвалж: Байкал-Дэйли сонин