Улаанбаатарт 32-34 градуст хүрч ХҮЙТЭРЧ, онц аюултай үзэгдэл болно гэж анхааруулжээ

Улаанбаатарт 32-34 градуст хүрч ХҮЙТЭРЧ, онц аюултай үзэгдэл болно гэж анхааруулжээ

Өнөөдөр /2022.11.24/ Өвлийн эхэн сарын шинийн 1-ны өдөр тохиож байна. Товчхондоо өнөөдрөөс эхлэн Монголд өвлийн улирал эхэлж байна.

Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газраас, “ирэх долоо хоног /2022.11.28-12.04/нийт нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө -40 хэмд хүрэх бол, Улаанбаатар хотод 32-34 градус хүрч цаг уурын онц аюултай үзэгдэл болох гэж байгаа” талаар анхааруулжээ.

Тодруулбал, өнөөдөр, маргааш /2022.11.24-25/ төв болон зүүн аймгуудын нутгаар, энэ сарын 27, 28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шууна гэсэн бол, цаашдаа 11-р сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 29-34 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн байх аж. Харин Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, энэ сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө 32-34 градус, өдөртөө 23-25 градус хүрч хүйтэн байх ажээ. Иймд энэ хугацаанд зам тээвэр, хөдөө ах ахуй, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад ноцтой хүндрэл учирч болзошгүй байгаа аж.

Цаг уур, орчны шинжилгээний газрын холбогдох сайд нар руу илгээсэн албан тоот