"Катар дахь хүний эрхийг зөрчлийг эсэргүүцэн" Германы баг "амаа даран" зургаа авхуулжээ

"Катар дахь хүний эрхийг зөрчлийг эсэргүүцэн" Германы баг "амаа даран" зургаа авхуулжээ

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ний E хэсгийн тоглолт өчигдөр /2022.11.23/ болж Германы баг Японы шигшээ багт 1:2-оор хожигдсон. Харин тус тэмцээн эхлэхийн өмнө Германы багийн тамирчид Катар дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, багийн гишүүд “амаа дарж” зургаа авхуулсан байна.

Мөн тэд энэ удаагийн ДАШТ-ний уриа болох нэг хайр буюу “One Love” гэсэн лоозонг зүүхээс татгалзсан байна. Сонирхуулахад, Катарт хүний эрхийн зөрчил сүүлийн жилд их гарах болсон бөгөөд энэ удаагийн ДАШТ-ний бүтээн байгуулалтад оролцсон 9 мянган гаруй хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байгаа юм.