ВИДЕО: Орос, Украины тал дайны хоригдлуудаа солилцжээ

ВИДЕО: Орос, Украины тал дайны хоригдлуудаа солилцжээ

Орос, Украины тал өчигдөр /2022.11.23/ дайны хоригдол солилцсон талаар В.Зеленскийн албаны н.Ермак мэдэгдсэн байна. Украины цэргүүдийн дунд Чернобылийн атомын цахилгаан станцад олзлогдсон алба хаагчид болон Азовсталь, Мариуполийн хамгаалагчид багтжээ. 

Харин энэ талаар Оросын Батлан хамгаалах яам "манай нэг энгийн иргэн, 35 цэргийн албан хаагч нийлсэн 36 хүн эх орондоо буцаж ирсэн. Суллагдсан 35 цэргийг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах зорилгоор Москвад онгоцоор хүргэж ирлээ. Эмчилгээ болон сэтгэл зүйн шаардлагатай тусламж үзүүлнэ” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө