ВИДЕО: Германыг хожсон Японы багийн дэмжигчид баяраа тэмдэглэж байна

ВИДЕО: Германыг хожсон Японы багийн дэмжигчид баяраа тэмдэглэж байна

Өчигдөр орой /2022.11.23/ “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийн E хэсгийн Герман, Японы багийн тоглолт болж өндөрлөсөн. Тус тоглолтод Герман шигшээ баг Японы багт 1:2-оор хожигдсон. Тодруулбал, тус тоглолтын эхний гоолыг Германы шигшээ багаас Илкай Гюндоган торгуулийн цохилтоос оруулсан бол, хоёрдугаар үед Японы Рицү Доан болон Такүма Асано нар дараалан гоолдож, Японы багт ялалт авчирсан.

Тэгвэл хөлбөмбөгийн ДАШТ-нээс олон удаагийн шагнал хүртэж байсан Германы багийг хожсон Японы хөгжөөн дэмжигчид тус улсын өнцөг буланд бүрд баяраа тэмдэглэж байгаа аж. Тухайлбал, өчигдөр тоглолтын дараа Токио хотын алдарт “Шибуяа” гудамжинд Япончууд гарч ирэн, явган хүн зорчих хэсгийн ногоон гэрэл асах үед авто зам дээр гарч баяраа тэмдэглэсэн байна. 

ВИДЕО:




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө