Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчин сүргээсээ төөрсөн аргалийг барьж хашсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Тодруулбал, тус сумын Наран сарангийн ууланд нутаглаж буй малчин Б-гийн хонийг сүргээсээ төөрсөн аргаль тастаж авч явахыг оролдсоор хэд хоносон байна. Улмаар энэ талаар малчин Б холбогдох байгууллагуудад мэдэгдсэн ч арга хэмжээ аваагүй тул аргалийг барьж хашсан аж. Тэгвэл сүргээсээ тасарч үлдсэн уг аргалийг Сүхбаатар аймгийн Дархан хаан ууланд тавьж, нутагшуулсан байна. Энэхүү үйл ажиллагаанд Аймгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүд, байгаль орчны улсын байцаагч, Сүхбаатар сумын байгаль орчны байцаагч, багийн дарга нар оролцжээ.