ВИДЕО: "Чиний ажил бол зураг авах болохоос заагч биш" хэмээн С.Лавров зурагчин эмэгтэйг загнаж бүдүүлэг зан гаргажээ

ВИДЕО: "Чиний ажил бол зураг авах болохоос заагч биш" хэмээн С.Лавров зурагчин эмэгтэйг загнаж бүдүүлэг зан гаргажээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Ереван хотноо өчигдөр /2022.11.24/ болсон Гадаад хэрэг болон Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалтад оролцон зураг авалтад бэлдэж байхдаа “гэрэл зурагчин эмэгтэй”-г загнасан хэрэг гарчээ. 

Тодруулбал, гэрэл зурагчин эмэгтэй “Оросын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгугийн өмнө зогсож байсан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровт хандаж, байрлалаа жаахан өөрчлөхийг сануулсан” байна. Гэтэл С.Лавров хариуд нь, “Юу солиороод заагаад байгаа юм. Наад зургаа авахаа л бод. Чиний ажил бол зураг авах болохоос заагч биш” хэмээн гэрэл зурагчин эмэгтэйг загнажээ. 

Эх сурвалж: m24.ru

ВИДЕО: