Ираны алдартай хөлбөмбөгч В.Гафуриг өөрийн улсын эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр баривчилжээ

Ираны алдартай хөлбөмбөгч В.Гафуриг өөрийн улсын эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр баривчилжээ

Ираны аюулгүй байдлын албаныхан пүрэв гараг /2022.11.24/-т тус улсын хамгийн алдартай хөлбөмбөгчин Вориа Гафуриг "Исламын бүгд найрамдах улсын эсрэг суртал ухуулга явуулж, ДАШТ-ий шигшээ багийг тараахыг оролдсон" гэх үндэслэлээр баривчилжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тодруулбал, Ираны хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, Тегераны "Эстеглал" клубын ахлагч асан Вориа Гафури саяхан твиттер хуудсандаа “Курдуудыг алахаа зогсоо. Курдууд бол өөрөө Иран, Курдуудыг алах нь Ираныг алахтай тэнцэнэ. Хэрэв та хүний ​​амь насыг хөнөөхөд хайхрамжгүй хандвал чи иран хүн биш, бүр хүн ч биш Бүх овог аймгууд Иранаас гаралтай" хэмээн бичсэн тул түүнийг Исламын бүгд найрамдах улсын эсрэг суртал ухуулга явуулсан хэмээн баривчилжээ. Тэрбээр өмнө нь Ираны Гадаад хэргийн сайд асан Жавад Зарифыг шүүмжилсэн хэргээр мөн хоригдож байсан билээ.

Сануулахад, Хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцож буй Ираны шигшээ баг Англитай тоглохын өмнө эх оронд нь болж буй Засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж төрийн дууллаа эгшиглүүлээгүй. Тэгвэл Гафуриг баривчилсан уг үйлдэл нь тоглогчдод эсэргүүцлээ дахин давтахгүй байхыг анхааруулсан хэрэг байж болзошгүй байна. 

Харин Гафуриг Курдын тус улсын сайд нарын "тэр бол салан тусгаарлагч" хэмээн буруутгасан шүүмжийн хариултад "Ираны төлөө амиа өгөх болно" гэлээ. Түүний хувьд өдгөө 35 настай хөлбөмбөгчин 2018 оны ДАШТ-ий шигшээд дуудагдсан ч энэ жил Катарт тоглох бүрэлдэхүүнд багтаж чадаагүй. Ираны баруун хэсэгт орших курд үндэстэн голдуу суурьшдаг Санандаж хотоос гаралтай аж. 

Эх сурвалж: PBS




ГҮМҮДА-Тэр ертөнц

19 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө