СЗХ-ны дарга С.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгчээ

СЗХ-ны дарга С.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгчээ

Манай улс “саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн Зохицуулах хороо /СЗХ/-ны дарга С.Даваасүрэн нарыг огцруулна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн.

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг  албан тушаалаас нь чөлөөлөх нь зөв гэж гишүүдийн олонх нь үзсэн юм.

Тэгвэл дөнгөж сая С.Даваасүрэн СЗХ-ны даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгчээ.