ВИДЕО: Өмнөд Азийн орнуудад үерийн улмаас амь насаа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлж эхэлжээ

ВИДЕО: Өмнөд Азийн орнуудад үерийн улмаас амь насаа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлж эхэлжээ

Сүүлийн долоо хоногт Ойрхи Дорнод болон Өмнөд Азийн орнуудад их хэмжээний хүчтэй аадар бороо орсны улмаас олон хүн амь насаа алдсан хэрэг гараад байна.

Тодруулбал, үерийн улмаас Иранд 80 гаруй хүн амь насаа алдаж, 30 хүн ор сураггүй алга болсон талаар мэдээлсэн бол Пакистанд сүүлийн 48 цагийн дотор 19 хүн нас баржээ. Тэгвэл тус хүчтэй аадар бороо Саудын Арабд мөн ихээхэн хэмжээний хохирол үүсгээд байгаа аж. Хамгийн сүүлийн байдлаар тус улсад хоёр иргэн үерийн улмаас амь насаа алдсан тул иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж, бүх нислэгийг цуцалж, сургуулиудыг хаасан байна. Үерийн улмаас олон тооны иргэд амь насаа алдаж, хохирол учирч буй тус явдалд дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлж эхэлсэн гэжээ.

Эх сурвалж: Mirror, Skynews

ВИДЕО: