Хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Орос, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан, Армени улс буюу "Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага" /ХАБГБ/-ын удирдагчид өчигдөр /2022.11.24/ Арменийн нийслэл Ереван хотноо уулзсан байна.
Энэхүү ХАБГБ-д ОХУ нь голлох үүрэгтэй бөгөөд уулзалтын дараа Арменины Ерөнхий сайд Никол Пашинян гишүүн орнуудын “хамтарсан мэдэгдэл”-д гарын үсгээ зурахаас татгалзаж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг үзгээ шидэхэд хүргэсэн байна. Учир нь Армени нь хөрш Азербайжантай зөрчилтэй байгаа бөгөөд ХАБГБ-ын зүгээс тус улсад тусламж дэмжлэг үзүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ.
Эх сурвалж: NEXTA
? #ALERT ?????? | Like @Terror_Alarm has been warning, Russia and Belarus are planning something sinister for winter.#Putin and #Lukashenko coyly signalled each other using an ancient Ruthenian fist gesture, as if they know something no one else does. pic.twitter.com/JSBja0V3N8
— Terror Alarm (@Terror_Alarm) November 23, 2022