Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын зургаадугаар ангид тоглоно

Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын зургаадугаар ангид тоглоно

Холливудын нэрт жүжигчин Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын зургаадугаар ангид тоглохоор болжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Ахмад Жек Спэрроугийн адал явдлын тухай цувралын шинэ ангийн зураг авалт 2023 оны хоёрдугаар сард эхлэх аж. Төсөл одоогоор эхний шатандаа явж байгаа тул киноны найруулагчаар хэн ажиллах нь тодорхойгүй байна.

Эхний анги нь 2003 онд гарч байсан “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын таван анги нийт 4.1 тэрбум ам.долларын орлого олжээ. Харин Жонни Депп энэхүү цувралд тоглосноор нийт 240 сая ам.доллар авчээ. 

Сануулахад, Түүний хуучин эхнэр Амбер Херд түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд буруутгасны улмаас Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын дараагийн ангид тоглох эсэх нь эргэлзээтэй байсан. Харин өнгөрсөн зургаадугаар сард Виржиниагийн шүүх Жоннийг буруугүй хэмээн шийдвэрлэснээр уг асуудал нэг мөр дууссан юм. 

Эх сурвалж: Economictimes