Р.Кадыровын 15 настай хүү 1,5 сая ам.долларын бугуйн цаг зүүж байгааг Авлигатай тэмцэх сангийн мөрдөгчид тогтоожээ

Р.Кадыровын 15 настай хүү 1,5 сая ам.долларын бугуйн цаг зүүж байгааг Авлигатай тэмцэх сангийн мөрдөгчид тогтоожээ

ОХУ-ын харьяат Бүгд найрамдах Чечень улсын удирдагч Р.Кадыровын 15 настай хүүгийн зүүсэн 1,5 сая ам.долларын үнэтэй бугуйн цаг олон улсын хэвлэлийн анхааралд ороод байна. Тодруулбал, 15 настай Адам Кадыровын гарт харагдах “Royal Oak” цуглуулгын “Audemars Piquet” цагийг Авлигатай тэмцэх сангийн мөрдөн байцаагч Олег Емельянов тогтоожээ. Тус цаг нь алмаазан шигтгээтэй аж.

ОХУ-ын тал Украины газар нутаг руу түрэмгийлсний дараа Чечений удирдаг Р.Кадыров цэрэг дайчдынхаа сэтгэл санааг өргөхөөр Украины Мариуполь хотод очихдоо, 15 настай хүү Адам Кадыровыгаа дагуулан очсон талаар олон улсын хэвлэлүүд мөн мэдээлж байсан юм. Өдгөө 45 настай Кадыров 12 хүүхэдтэй. Тэрээр "Адамыг цэрэг дайчдын амжилт, хэрэгцээ гэх мэт зүйлсийн талаар анхан шатны мэдлэг олж аваасай гэж хүссэн" гэж ярьж байжээ.