"Улаанбаатарт 36 цагийн турш үргэлжилсэн цас орохгүй. Ялимгүй цас орно" гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ

"Улаанбаатарт 36 цагийн турш үргэлжилсэн цас орохгүй. Ялимгүй цас орно" гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан.

Үүнтэй холбоотойгоор цахим сүлжээнд нийслэлд гурван өдрийн турш цас орно гэх мэдээлэл түгээд буй. Тэгвэл үүнд Ус цаг уур, орчны шинжилгээний газраас тайлбар хийжээ. Тус тайлбарт "Улаанбаатар хот орчмоор арваннэгдүгээр сарын 27-нд цас орж, 28-нд агаарын температур эрс хүйтэрч, хүйтнээсээ цас хялмаалж, ялимгүй цас орно /үргэлжилсэн их хэмжээний цас орохгүй/ гэжээ.