"Нийт ажилчдын 50-аас доошгүй хувийг Даваа гарагт ГЭРЭЭС НЬ АЖИЛЛУУЛАХ"-ыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөжээ

"Нийт ажилчдын 50-аас доошгүй хувийг Даваа гарагт ГЭРЭЭС НЬ АЖИЛЛУУЛАХ"-ыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөжээ

Энэ сарын 28 /2022.11.28/-ны өдөр буюу ирэх Даваа гарагт цочир хүйтэрч, цаг агаарын аюулт үзэгдэл болно гэдгийг холбогдох байгууллагуудаас анхааруулж буй. Иймд цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор ирэх Даваа гараг /2022.11.28/-т нийслэлийн хэмжээнд авах арга хэмжээний захирамжийг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр /2022.11.25/ гаргасан байна. 

Тус захирамжид: 

  • “Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх. 
  • Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг хангах ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувь болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь ажиллуулах,
  • Байгууллагын үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдын 50-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөсүгэй” гэжээ.

Нийслэлийн засаг даргын захирамж