Оросын Санкт-Петербург хотод болсон ОХУ-ын цомын төлөөх тоглолтын үндсэн цаг дууссаны дараа "Спартак", "Зенит" хөлбөмбөгийн клубийн тоглогчид талбай дээр зодоон үүсгэсэн хэрэг өчигдөр /2022.11.27/ гарчээ.
"Championship"-ийн мэдээлснээр тус маргаан "Спартак"-ын довтлогч К.Промес болон "Зенит"-ийн хагас хамгаалагч В.Барриос нарын хооронд үүссэн зөрчилдөөнөөс эхэлсэн байна. Үүний үр дүнд ерөнхий шүүгч В.Москалев баг бүрээс гурван тоглогчийг хасах шийдвэр гаргажээ. Тус тоглолт 0:0-ээр өндөрлөсөн бөгөөд, торгуулийн цохилтоор Зенит Спартакийг 4:2-оор хожсон байна.
ВИДЕО:
ВИДЕО: Оросын хөлбөмбөгийн клубийн тамирчид тоглолт дууссаны дараа талбай дээрээ зодолджээ pic.twitter.com/nZgLB1v7JV
— iSee.mn (@iSee_MN) November 28, 2022