ТОДРУУЛГА: БНСУ-д нурангид дарагдаж сэхээнд байсан Монгол Улсын иргэн нас баржээ

ТОДРУУЛГА: БНСУ-д нурангид дарагдаж сэхээнд байсан Монгол Улсын иргэн нас баржээ

Энэ арваннэгдүгээр сарын 28-ны өдөр /2022.11.28/ 15:23 цагийн орчимд БНСУ-ын Кёнсан мужийн Сонжү хотод Бёкжимёнд байшин дахин сэргээн засварлах үеэр байшин нурж хоёр монгол иргэн дарагдсан осол гарсан талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тодруулбал, тус осолд монгол улсын иргэд болох 22 настай иргэн А, 40 настай иргэн Б нар өртсөн бөгөөд холбогдох албаныхан очиход иргэн Б-ийн зүрх нь зогссон байсныг анхан шатны тусламж үзүүлж аварч шуурхай эмнэлэгт хүргэсэн гэж байсан юм. Тэгвэл 40 настай монгол иргэн Б нь сэхээнд байсан хэдий ч гэмтлээ даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад, “Амиа алдсан нь үнэн. Бид Солонгосын талтай хамтран ажиллаж ар гэрийнхэнд нь туслалцаа үзүүлж байна” гэлээ.