ТОДРУУЛГА: Шатахууны сав дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдсан бол, хоёр ажилтан эсэн мэнд олдох боломж тун бага байна

ТОДРУУЛГА: Шатахууны сав дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдсан бол, хоёр ажилтан эсэн мэнд олдох боломж тун бага байна

Өнөөдөр /2022.12.01/ Дархан-Уул аймгийн “Тэс ПетролиумХХК-ийн шатахууны нөөцийн сав шатаж нэг иргэн амь насаа алдаж, хоёр ажилтан олдохгүй байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, тус аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс ПетролиумХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр /2022.12.01/ 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчдыг очиход 2000 тонны багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн саванд гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Яг одоо Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Энэ талаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалаас тодруулахад, "12:00 цагийн байдлаар гал бүрэн унтраагүй байна. Урьдчилсан байдлаар гурван ажилтан байсан бөгөөд нэг нь нас барж, хоёр нь олдохгүй байгаа, эсэн мэнд олдох боломж тун бага байна. Одоо бусад шатахууны нөөц сав, агуулах руу гал орохоос сэргийлж ажиллаж байна” гэлээ.