ШУУРХАЙ: Т.Мөнхбаярын компани ХБ-аас авсан ₮16 тэрбумын зээлээ зориулалтын бусаар ашиглаж, чанаргүй зээлдэгч болсон тул ШАЛГАЖ эхэлжээ

ШУУРХАЙ: Т.Мөнхбаярын компани ХБ-аас авсан ₮16 тэрбумын зээлээ зориулалтын бусаар ашиглаж, чанаргүй зээлдэгч болсон тул ШАЛГАЖ эхэлжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын саналаар "Салхит"-ын мөнгөний ордыг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар Т.Мөнхбаярыг шууд томилсон гэдэг. Учир нь Т.Мөнхбаяр нь Х.Баттулгатай нэг нутгийн хуурай ах, дүүc бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нь ч багагүй мөнгө хандивласан гэдэг.

Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө Т.Мөнхбаярт “Хөдөлмөрийн баатар” цол олгосон.

-Т.МӨНХБАЯР “ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГХХК-ИАРАА ХӨГЖЛИЙН БАНКНААС 16 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВЧ, ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖЭЭ-

Тэгвэл Т.Мөнхбаяр нь “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн удирдлагаар томилогдохоосоо өмнө “Империал гоулд майнингХХК-иараа Хөгжлийн банк /ХБ/-нд “ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл” зэргээ барьцаанд тавьж, 16 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Гэтэл тус зээлээ зориулалтын бусаар ашиглаж, Сүхбаатар дүүрэгт 500 гаруй м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байжээ.

Тодруулбал, Империал гоулд майнинг” ХХК нь Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах алтны уурхай ажиллуулдаг бөгөөд "Алт хөтөлбөр"-ийн хүрээнд дээрх зээлийг авсан ч, зээлээ ийнхүү зориулалтын бусаар ашигласан байжээ. Улмаар зээлийн эргэн төлөлтөө хийгээгүйгээс зээл нь чанаргүй зээлийн ангилалд орсон байна.

“Империал гоулд майнинг” ХХК Хөгжлийн банкнаас зээл авах үед тус компанийг Т.Мөнхбаяр удирдаж байжээ

-“ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ” ХХК-ИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Харин Хөгжлийн банкны зээлдэгч нарын мэдээлэл ил болж, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлснээс хойш тус компани нь зээлийн өр төлбөрөөс 4.5 тэрбум төгрөгийг төлж барагдуулаад байгаа аж. “Империал гоулд майнинг” ХХК Хөгжлийн банкнаас зээл авах үед тус компанийг Т.Мөнхбаяр удирдаж байсан бол 2021 онд өөрчлөгдөж М.Энхтайванбаатар гэх хүнд шилжсэн байх аж. Гэсэн хэдий ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.

Хуулийн байгууллагаас ХБ-ны асуудлыг шалгаж эхэлмэгц “Империал гоулд майнинг” ХХК зээлийн өр төлбөрөөс 4.5 тэрбум төгрөгийг төлжээ

Сонирхуулахад, “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 28-нд байгуулагдсан. Харин тус компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нь 2019 оны 12 дугаар сарын 27-нд томилогдсон байдаг. Харин Хөгжлийн банкнаас зээл авсан “Империал гоулд майнинг” компанийн Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах алтны уурхайн хашлага нурж "насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан амиа алдсан" хэрэг 2019 оны 8 дугаар сард гарсан. Гэтэл 2019 оны гуравдугаар сард уг уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газраас зогсоочихоод байхад нь хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж байхад нь энэхүү осол гарсан гэдэг.