Нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг БНХАУ-ын талаас гаргуулах, хамтрах ажлыг Хууль зүйн сайд Х.Нямбаатарт шилжүүлжээ

Нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг БНХАУ-ын талаас гаргуулах, хамтрах ажлыг Хууль зүйн сайд Х.Нямбаатарт шилжүүлжээ

Нүүрсний хулгайг таслан зогсоох, хулгайн хэргийг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авах улмаар улсад учруулсан алдагдсан боломжийн өртгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргаж, "Эрдэнэс Тавантолгой"  ХК-д онц дэглэм тогтоон Засгийн газраас бүрэн эрхэт төлөөлөгчийг томилсон. 

Үүнтэй холбоотойгоор нүүрсний хулгайн хэргийг шалгах томоохон бүтэцтэй ажлын хэсэг хууль хяналтын байгууллагуудад ажиллаж байна. Монголын хилээр гарсан нүүрсний хэмжээ БНХАУ-ынхтай зөрж буй учраас нотлох баримтуудыг тус улсын  эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй нарийвчлан тулгах шаардлага үүсч  Улсын Ерөнхий Прокурорын газраас уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт ханджээ. 

Тодруулбал, Манай Ерөнхий прокурорын газраас экспортын хэмжээг импортын мэдээлэлтэй тулгах асуудлаар БНХАУ-ын хууль, хяналтын байгууллагад хандсан боловч зарим мэдээ, мэдээллийг болон хүсэлтэд дурдсан даалгаврыг биелүүлэх боломжгүй хариу ирүүлсэн. Тиймээс шалгаж буй хэргүүдийг шуурхай хянан шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Үүнд Хууль зүйн яам туслалцаа үзүүлэхийг хүсчээ. 

Монгол, Хятад хоёр улс 1989 онд Иргэний болон эрх зүйн харилцан туслалцах гэрээг байгуулсан. Энэ гэрээнд хоёр талын эрх бүхий байгууллага буюу манай ХЗДХЯ, Хятадын Хууль зүйн яам бие биедээ хүсэлт тавих байдлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхээр заасан байдаг байна. Энэ дагуу Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаан дээр нүүрсний хулгайг шалгахтай холбоотой шаардлагатай мэдээллийг Хятадын талтай солилцох, тус улсаас гаргуулах талаар хамтрах ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шилжүүлсэн байна.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө