Б.Энхбаяр: Дээд шүүхийн нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахын өмнө шалгалт авдаг хэлтсийн даргыг нь өөрчилсөн гэх мэдээлэл байна

Б.Энхбаяр: Дээд шүүхийн нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахын өмнө шалгалт авдаг хэлтсийн даргыг нь өөрчилсөн гэх мэдээлэл байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцлаа. Хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэв. Нэр дэвшигчдийн намтарыг ЭНДЭЭС унших. 

ҮЗЭХ: 

Тухайлбал, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: Дээд шүүхийн шүүгчдэд нэр дэвшигчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл шилж, сонгон шалгаруулж УИХ-д танилцуулсны дараа Ерөнхийлөгч томилдог. УИХ танилцаж байгаа нь томилгооны эрхэнд оролцож санал хураалт явагддаг гэдэг асуудал биш. Ард түмний төлөөллийн дээд байгууллага гэдэг утгаараа асуултаараа дамжуулан Монгол Улсын шүүх засаглалын оройн дээдэд ямар хүмүүс шалгарч, томилогдох гэж буй талаар ард түмэндээ хүргэх хэлбэр юм. Д.Зүмбэрэллхам даргаа энэ шүүгчдийн сонгон шалгаруулалт хэзээ зарлагдаж зохион байгуулагдсан бэ. Зохион байгуулалтын өмнө хуульчдаас шилж сонгох, шалгалт авдаг ажлыг хариуцдаг IT хэлтсийн даргыг та сольсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Зарим нэр дэвшигчийг олон гишүүн голж байна. 

Шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй гэх утгаар асуулт асууя гэж бодоогүй. Гэхдээ гишүүдийн асуултад хариулж буй хэлбэрээс хараад хоёр асуултыг нэр дэвшигч Б.Ганболдоос асуумаар санагдлаа. Та 22 ном бичсэн гэж хэлсэн. Б.Чимэд, С.Нарангэрэл багшийг 20 ном бичсэн гэж би сонсоогүй. Ер нь бүх номыг уншдаг, мэддэг байх алба байхгүй. Гэхдээ таны бичсэн номыг би мэдэхгүй юм. Хуулийн шинжлэх ухаан, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх байдлын нэг үндэс нь судалгаа шинжилгээний ажил. Та энэ 22 номоо дурдаад хэлээд өгөөч. Мөн Б.Ганболд нэр дэвшигч халилтай, харгиа яриатай юм байна шүү. Уянгын халил гэхэд хаашаа юм. Шүүгч хүнд халил, сэтгэл хөдлөлийн зан байдал байх ёсгүй. Онолын их суурьтай учраас нэр дэвшсэн учраас онолын асуулт асууя. Эрүүгийн хэрэг дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит үнэнийг тогтоох гэж хоёр ялгаатай ойлголт бий. Манай Эрүүгийн хууль тогтоомжид энэ хоёрын алийг нь хэрэглэж нутагшуулсан бэ.Энэ ойлголт ямар ялгаатай вэ.