ШУУРХАЙ: Шатахууны сав дэлбэрэхэд хүргэсэн “галын оч” юунаас үүссэн байж болохыг тогтоохоор ажиллаж байна

ШУУРХАЙ: Шатахууны сав дэлбэрэхэд хүргэсэн “галын оч” юунаас үүссэн байж болохыг тогтоохоор ажиллаж байна

Өчигдөр /2022.12.01/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тэс петролиумХХК-ийн шатахуун хадгалах сав дэлбэрч, гурван иргэн амь насаа алдсан байж болзошгүй хэрэг гараад байна.

Учир нь гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр нягтлан, нярав, харуул гэсэн гурав хүн ажиллаж байсан гэх бөгөөд, дэлбэрэлт болоход нэг иргэн гадаргууд шидэгдсэн байсныг олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Тэгвэл хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тэднийг шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, хайгуул хийж байгаа юм.

Тэгвэл мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар, "шатахуун хадгалах савыг хөнгөн цагаан, зэс гэсэн үрэлт үүсэхгүй байх материалаар хийдэг бөгөөд ямар нэгэн байдлаар шатахууны саванд гаднаас “галын оч” өгсөн нөхцөл байдал үүсэж дэлбэрсэн байх магадлалтай" талаар байр сууриа илэрхийлсээр байна.

Иймд мэргэжлийн байгууллагынхан ослын шалтгааныг тогтоохоор хэргийн газарт үзлэг зохион байгуулж, хэчнээн тонны, ямар хэмжээний, ямар бүтэцтэй зүйл үлдчихсэн байгаа болон дэлбэрэлт гарах болсон “галын оч” юунаас үүссэнийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.