ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн асан, яллагдагч Ж.Батзанданг үргэлжлүүлэн хорих эсэхийг Даваа гарагт шийднэ

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн асан, яллагдагч Ж.Батзанданг үргэлжлүүлэн хорих эсэхийг Даваа гарагт шийднэ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр /2022.10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулж, улмаар прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хоёр удаа сунгаад байгаа. 

Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа арванхоёрдугаар сарын 05-ны өдөр дуусах бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм.