Улаанбаатарт 18 градус хүйтэн байна

Улаанбаатарт 18 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтай уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна