Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж байна.
Тодруулбал, аравдугаар сарын 1-нээс эхэлсэн уг үзлэгт нийслэлийн боловсролын 906 байгууллагын 131,596 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийт хүүхдийн 60.2 хувь нь үзлэгт хамрагдсан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Үзлэгээр хүүхдийн арьс, үс, хумс, яс, булчингийн хөгжил, цус багадалт, чих, хамар, хоолой, амьсгалын болон хоол боловсруулах тогтолцоо, амны хөндийн эрүүл ахуй, зүрх судасны үйл ажиллагаа, нурууны муруйлт, хавтгай тавхай зэргийг шалгахаас гадна сэтгэл зүйн үнэлгээ хийх юм.Мөн үзлэгийн үр дүн, эмчийн дүгнэлт, зөвлөмжийг хүүхэд бүрийн гэр бүлд хүргэх аж. Тус үзлэгт цэцэрлэгийн дунд бүлгийн буюу гурван настай хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн I, VI, X ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлд үндэслэн хамруулж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.