Улаанбаатар 18 градус хүйтэн байна

Улаанбаатар 18 градус хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

-25...-30 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ