Бусдыг мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүсэн ГУРВАН  ЦАГДААГИЙН АЛБА  хаагчийг шүүнэ

Бусдыг мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүсэн ГУРВАН ЦАГДААГИЙН АЛБА хаагчийг шүүнэ

Хууль хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй цагдаагийн дөрвөн алба хаагч иргэнийг эрүүдэн шүүх аргаар зодож танхайран албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг шалгагдаж дуусаад шүүхийн шатанд шилжжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулгагдаж буй хүмүүст эрүү шүүлт тулган эрүүл мэндийг нь хохироосон болох нь тогтоогдсон байна.

Эрүүдэн шүүж, хэргийн холбогдогчийг зодож танхайрсан хэрэгт буруутган тус аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Чинзоригийг буруутайд тооцож Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох ял оноосон байна.

Харин Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга ажилтай, хошууч Г.Энхтулга, мөрдөгч, хошууч Д.Бүрэнбаатар, ахмад Б.Батбаяр нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх товложээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 21.12-1 дэх хэсэгт заасан  “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл ногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон”, 11.1-1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг энэ сарын 6-ны 09.00 цагт хэлэлцэхээр товлосон байсан ч шүүгдэгч Г.Энхтулга, Д.Бүрэнбаатар нар нэмж өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөр оролцож буй П.Баасанжав шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн, прокурор нь хүлээн авсан байна. Улмаар хуралдааныг энэ сарын 19-ний 09.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга ажилтай, хошууч Г.Энхтулга, мөрдөгч, хошууч Д.Бүрэнбаатар, ахмад Б.Батбаяр нарыг хэрэгт холбогдон шалгагдаж байсан иргэн О-ыг эрүүдэн шүүж байх үедээ зодож хөлийг нь хугалсан гэх үйлдэлд буруутган ийнхүү шүүхээр болжээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө