Зэвсэгт хүчний офицерууд согтуурсан үедээ нэгийгээ зодож хүнд гэмтээжээ

Зэвсэгт хүчний офицерууд согтуурсан үедээ нэгийгээ зодож хүнд гэмтээжээ

Дорноговь аймагт өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний хоёр ч ангийн алба хаагчид оролцож байгаа. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780, 7782 дугаар ангийн эрх бүхий албан тушаал хашдаг офицерууд хэд хоногийн өмнө архидсанаас нэгнийхээ нүдийг тэс цохиж, хараагүй болгожээ.

Эх сурвалжууд “7782 дугаар ангийн ар талын офицер Э-ы нүдний цэцгий нь хагарч гоожсон. Тэр даруйд нь Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн ч эмчлэх боломжгүй гэсэн юм билээ. Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөгч ирж шалгаад явсан. Цохисон байж болзошгүй Ц гэх офицерыг аймаг руу аваачсан” гэсэн мэдээлэл өгсөн хэмээн хэвлэлийн хуудаснаа нийтэлжээ. Мөн дээрх хэргийг холбогдох албаныхан ихээхэн нууцалж гадагш мэдээлэл задруулахгүй байх үүрэг өгсөн гэсэн мэдээлэл бий.