Ц.Мөнх-Оргил: УИХ нь анхдагч юм аа гэдгийг бид байнга санаж явахгүй бол хөл толгойгоо алдах эрсдэлтэй байна

Ц.Мөнх-Оргил: УИХ нь анхдагч юм аа гэдгийг бид байнга санаж явахгүй бол хөл толгойгоо алдах эрсдэлтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Аливаа улсын улс төрийн амьдралд хамгийн эгзэгтэй мөч бол засаг шилжих мөч. Харин болгоомжтой хандах ёстой асуудал нь УИХ, ЗГ хоорондын харилцааны асуудал байдаг. УИХ нь анхдагч юм аа гэдгийг бид байнга санаж явахгүй бол хөл толгойгоо алдаж, үндсэн хуулиар тогтоосон суурь бүтэц ажиллахгүй байх, үл ойлголцох явдал бий болно шүү дээ. Тиймээс ЗГ ийм хууль өргөн барьж байхдаа 5.4 дүгээр зүйл, УИХ-ын шинэчилсэн найруулгын 38.4 зэрэг заалтуудад болгоомжтой хандах ёстой. Угаасаа нөхцөл байдал хүнд байхад Х.Нямбаатар сайд энэ мэт хуулиа сайн бодолцох хэрэгтэй. Та түрүүнд 38.4 дээр байгаа заалтын дагуу санаачилсан гэлээ. Гэвч энэ хуулиа өргөн барихдаа заалтуудыг нь өргөтгөж, шинэ хуулиуд нэмсэн байна. Мөн нэмэлт өөрчлөлтийг хүртэл нэмжээ. Ингэснээр УИХ төсөв дээр зарлага нэмж чадахгүй. ЗГ-аас өргөн барьсан төсөв, эрүү, иргэний хуулийн асуудлаа шинэчилж чадахгүй. Зүгээр л дэмжээд явах нь байна шүү дээ. УИХ өөрийн дэгээс өөр оролдох юмгүй болох гэж байна. Үүнийг бодолцоно биз.

Бидэнд эрхзүйн тогтвортой байдал маш чухал байна. Засаг солигдох болгонд сайд солигдох болгонд салбарынхаа хуулийг тэр чигээр нь шинэчлэн найруулдаг. Хууль л болохгүй байгаа учир ажил хийж болохгүй байна гэхчлэн. Тэр байтугай сая нүүрсний асуудлаар хяналтын байгууллага ичих нүүргүйгээр "ууль ийм учир хулгайтай тэмцэж чадаагүй" гэсэн юм Ерөнхий сайдад яриад сууж байдаг. Энэ мэтчилэн шинээр тогтоосон хуулийг шүүх нь хэрэглэж сурах гэсээр байтал дараагийн шинэ хууль гарах жишээний тогтворгүй байдал үүсээд байна.

Уг нь хууль тогтоомжийн хуулийн үндсэн зорилго эрхзүйн орчны тогтвортой байдлыг хангах ёстой юм. Төсөв дагалдуулж 30,40 хууль оруулж ирээд п биднийг хөрөнгө оруулалт, ажил гэхчлэн төсөвтэй ажиллаж байх хооронд араар хуулиа батлуулчихдаг. Энэ хуульд нь нийгмийн даатгал, шимтгэл, татвар гээд байхгүй юм байхгүй. Харин бид төсвөө баталсныхаа дараа эргээд харахаар хуулиас хамаарч эрхзүйн орчин шал өөр болсон байдаг. Энийг болимоор байна. Байгаа эрхзүйн орчиндоо тааруулж төсвийн төслөө бататгаж санал оруулж ирдэг. Үүнийг УИХ баталдаг баймаар байна" гэв. 

ВИДЕО: