“Сүү” хувьцаат компани ажилтны өмнө хүлээх хариуцлага, байгаль орчны өмнө хүлээх хариуцлага, улс орны өмнө хүлээх хариуцлага гэсэн үндсэн зарчимд суурилж “Тогтвортой хөгжлийн бодлого”-оо тодорхойлжээ. Нэг үгээр стратегийн хүнс үйлдвэрлэгч “Сүү” хувьцаат компани тогтвортой хөгжлийн гол цөмөө хэрэглэгч хэмээн тодорхойлсон байв.
-АЗ ЖАРГАЛТАЙ АЖИЛТАН БОЛ "СҮҮ" ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХАМГИЙН ТОМ ҮНЭТ ЗҮЙЛ-
Өнөөдрийн байдлаар “Сүү” хувьцаат компани нийт 565 хүнийг ажлын байраар хангадаг. Эдгээр ажилчид цөм байгууллагынхаа эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлд хүрэхийн тулд “Сүүн соёл”-ын дор нэгддэг “Сүүн гэр бүлийнхэн” гэж өөрсдийгөө тодорхойлдог аж. Тэд өөрсдийгөө стратегийн хүнс үйлдвэрлэгчид хэмээн нэрийдэж, өөртөө болон компанидаа, цаашлаад нийгэмдээ бүтээж буй үнэ цэнийг байнга мэдэрч ажилладаг. Үүнийг мэдрүүлэхийн тулд компанийн удирдлагын зүгээс “Бүх түвшний ажилтнуудын гүйцэтгэлийн мэдээллийг нээлттэй байлгаж, тодорхой тоон үзүүлэлтүүдээр харуулж, сайн гүйцэтгэлийг байнга урамшуулах” аргыг нэвтрүүлжээ.
Энэ талаар Захиргаа хүний нөөцийн албаны дарга Б.Ариунболд ярихдаа “Аз жаргалтай ажилтан бол манай компанийн хамгийн том үнэт зүйл” хэмээн ярьсан юм. Учир нь аз жаргалтай хүн сэтгэл ханамжтай, бүтээмж өндөртэй ажиллаж чаддаг гэнэ. Иймээс ажилтан нэг бүрийг сэтгэл ханамжтай, бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллахад онцгой анхаарал хандуулдаг байна. Сүүн гэр бүлээс ажилтнуудад өгдөг хэд хэдэн давуу тал бий гэнэ. Юуны түрүүнд ажилтнууддаа сурч хөгжих боломжийг олгодог аж. Өнгөрсөн жил гэхэд 60 гаруй ажилтныг Япон, Хятад, Өвөрмонголын сүүлийн үйлдвэртэй танилцах боломж олгожээ. Хоёрт, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж шагнал урамшлын бодлогоо ажилласан жилээр бус тухайн хүний ажлын гүйцэтгэлийн тоон мэдээлэлд үндэслэн олгодог байна. Энэ хүрээнд шилдэг ажилтнуудаа жил бүр орон сууц эсвэл хашаа байшингийн урьдчилгаагаар урамшуулдаг бөгөөд шагнал урамшлын бодлогоо эрх тэгш, хүртээмжтэй байлгаж чаддаг гэнэ.
Гуравт, ажлын цагийн уян хатан горим нэвтрүүлж, ажилтнуудад хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргээд ажилдаа ирэх цагийг гаргаж өгсөн нь олны талархлыг хүлээжээ. Харин энэ онд шинээр компанийнхаа дэргэд 120 хүүхдийн цэцэрлэг барьж, ашиглалтад оруулсан байна.
Дөрөвт, компанидаа эзний сэтгэлээр ажиллах хөшүүрэг бий болгох, ажилтнуудын өөрсдийн хүсэлтээр урамшууллаа хувьцаа хэлбэрээр авах боломжийг нээлттэй болгожээ. Хувьцаа эзэмшигч ажилтан байгууллагын үйл ажиллагааг илүү сонирхож, эзний сэтгэлээр хандаж, байгууллагын үр дүн, шийдвэр гаргалтад идэвхтэй, нээлттэй саналаа илэрхийлдэг болсон гэж Б.Ариунболд дарга онцолсон юм.
-СҮҮ ҮЙЛДВЭРЛЭХ ПРОЦЕССТ ЦАХИЛГААН ХЭМНЭЖ, ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛЖ ЧАДЖЭЭ-
Сүү хувьцаат компани үндэсний ууган үйлдвэрийн хувьд байгаль орчинд ээлтэй, зохист хэрэглээг жил тутмын үйл ажиллагааны төлөвлөгөөнд бодлоготой тусгаж, үйлдвэрлэлээ ногоон хөгжил рүү хөтөлсөөр. Бид эх дэлхийн өмнө хариуцлага хүлээж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд хэд хэдэн шинэчлэл үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн гэж тус компанийн Техникийн албаны ахлах инженер Г.Эрхэмбаяр ярьсан юм. Хамгийн нэгдүгээрт “Сүү” хувьцаат компани Улаанбаатар хотын цахилгаан хэрэглээний оргил ачааллын үе эхлэхээс өмнө үйлдвэрийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг зогсоох цагийн зохион байгуулалт хийх, уурын конденсацаа агааржуулалтын системийн халаалтын улиралд ашиглах зэрэг ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Эрчим хүчээ хэмнэнэ гэдэг бол байгаль орчинд ээлтэй төдийгүй байгууллагын үргүй зардлыг бууруулж, ашигт ажиллагааг нэмдэг аж.
Улмаар 2018 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд 113.985 квт.ц цахилгаан эрчим хүчийг хэмнэж чаджээ. Мөн 2022 онд ашиглалтад оруулсан “Үйлдвэрийн хүйтэн ус хангамжийн хөргөх системийн шинэчлэл”-ийн төслөөр эрчим хүчээ өмнөх оноос 15 хувиар хэмнэсэн байна. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг 48.1 тонноор бууруулж, 2200 ширхэг мод тарьсантай тэнцэнэ гэж ахлах инженер Г.Эрхэмбаяр онцолж байлаа.
Мөн тус компанийн Маркетинг борлуулалт хариуцсан дэд захирал Г.Пэлжидмаа ярихдаа “Тогтвортой үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн процессоо аль болох ногоон, олон улсын стандартын дагуу байгаль орчинд ээлтэй байхаар эрмэлзэж байна гэв. Энэ хүрээнд үйлдвэрлэлд ашиглаж буй усны хаягдлыг тэг болгох зорилт тавьж, хаягдал ус буюу саарал усны дахин ашиглалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Мөн саяхан борлуулалт түгээлтийн автомашинууддаа шатахуун зарцуулалт хамгийн багатай, байгаль экологид ээлтэй тээврийн хэрэгслээр солих ажилд 4.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Энэ мэтчилэн “Сүү” хувьцаат компани үйлдвэрлэлдээ хийж буй хөрөнгө оруулалтаа аль болох эко, эх дэлхийн уур амьсгалд халгүй техник технологиор шинэчилсээр, алхам алхмаар урагшилж явна.
-СТРАТЕГИЙН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЖ АРД ИРГЭДИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙНА-
“Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаанбуудай, гурил, ундны усыг” стратегийн хүнсэнд тооцно гэж Монгол Улсын Хүнсний тухай хуулинд заасан байдаг. Тэгвэл “Сүү” хувьцаат компани сүүний зах зээл дэх нийт борлуулалтын 70 орчим хувийг “Миний монголын сүү”-ээрээ хангаж байна. Бусад төрлийн сүүн бүтээгдэхүүний зах зээлд худалдан авалтын тал хувийг дангаараа эзэлдэг аж.
Энэ талаар “Сүү” ХК-ийн зөвлөх М.Болод “Ойрын таван жилд бид сүү бол зөвхөн цай сүлдэг хэрэглээ биш, харин ард иргэдийг эрүүлжүүлэх стратегийн гол хүнс гэдгийг олон нийтэд таниулахад төвлөрч ажиллана” гэсэн юм.
Экспортын тухайд бидэнд том мөрөөдөл, том зорилго бий. Гэхдээ юуны түрүүнд дотоодын хэрэглээгээ бүрэн хангах нь чухал байна. ДЭМБ нэг хүн жилд дунджаар 180 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж зөвлөдөг. Гэтэл нэг монгол хүн жилд ойролцоогоор 60 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Зөвлөмж хэмжээнээс монгол хүний хэрэглээ гурав дахин бага байгаа учраас ясны сийрэгжилт, кальцийн дутагдал, ханиад томуу буурахгүй байна. Тиймээс эхлээд дотоодын хэрэглээгээ бүрэн хангахыг зорьж байна гэж М.Болод зөвлөх ярив.
Үүнээс гадна “Сүү” компани оюуны болон биеийн аль ч хөгжлөөрөө ирээдүй хойч маань “өндөр” байгаасай гэх үүднээс өөрийн нэрэмжит өсвөрийн шатрын тэмцээнийг өнгөрсөн жил зохион байгуулжээ. Мөн монгол хүүхдийн дундаж өндрийг дээшлүүлэхийн тулд “Suuper” соруултай сүүг зах зээлд нийлүүлж, хүүхэд бүрт өдөр бүр сүү уулгахыг зорьж байна.
Хотжилт хэт төвлөрөл нэмэгдэж байгаа өнөө үед сүүн соёлыг хадгалж хамгаалах нь хамгийн том нийгмийн хариуцлага. Сүүн цацал өргөх, цайныхаа дээжийг гэрийн эзэндээ барих, алс холыг зорьж буй хүнийхээ аяны дөрөөг сүүгээр мялаах гэх мэт Монголын биет бус өвийн дархлааг тэд үргэлж хамгаалж, сурталчилахыг эрхэмлэдэг. Энэ эрхэм үүргээ компанийн удирдлагууд 560 ажилтандаа цаг үргэлж хэлж сануулдаг гэнэ. Тэд “Бид зөвхөн сүү тараг үйлдвэрлээгүй. Бид мянга мянган ээжийн сүүн цацлыг үйлдвэрлэдэг” шүү гэж ажилтнууддаа үргэлж хэлдэг байна.
Юнител группийн 2024 оны БОНЗ-ын тайлан: https://unitelgroup.mn/