ВИДЕО: Ким Кардашиан Парисын шүүхэд мэдүүлэг өгч, “Тэд намайг буудна гэж бодсон” хэмээн ярьжээ

ВИДЕО: Ким Кардашиан Парисын шүүхэд мэдүүлэг өгч, “Тэд намайг буудна гэж бодсон” хэмээн ярьжээ

Реалити од Ким Кардашиан Францын нийслэл Парис хотод болж буй шүүх хуралд өчигдөр /2025.05.13/ оролцож, 2016 онд өөрт нь тохиолдсон зартай дээрмийн хэргийн талаар мэдүүлэг өгчээ. Тэрээр шүүхийн өмнө “Би үхэх нь л гэж бодсон. Намайг буудна гэж бодсон” хэмээн нулимстайгаар ярьжээ.

ВИДЕО: 

Энэхүү хэрэг нь 2016 онд Ким Кардашианы Парис дахь зочид буудлын өрөөнд гарсан бөгөөд цагдаагийн хувцас өмссөн, зэвсэглэсэн дээрэмчид түүнийг гавлаж, бараг 10 сая ам.долларын үнэт эдлэлийг нь хулгайлсан юм. Ким Кардашиан тухайн үед хагас нүцгэн байсныг дурдаад, хүчирхийлэлд өртөх вий гэж мөн айж байсан тухайгаа шүүх хурлын үеэр хуваалцсан байна.

Харин Францын хэвлэлүүд тус дээрэмчдийг “өнгөрсөн үеийн дээрэмчид” буюу “grandpa robbers” гэж нэрлэдэг байна. Учир нь тэдний ихэнх нь 60-аас дээш насныхан бөгөөд гол сэжигтэн 68 настай “Хөгшин Омар” хочтой Аомар Айт Хедаш нь одоо сонсгол болон хэл ярианы асуудалтай болсон ажээ. Мөн тус дээрмийн бүлгийн нэг гишүүн мөрдөн байцаалтын явцад нас барсан гэж албан эх сурвалжууд мэдээлжээ. Шүүх ажиллагаа одоогоор үргэлжилж байгаа бөгөөд энэхүү хэрэг нь Парис хотод сүүлийн жилүүдэд гарсан хамгийн анхаарал татсан хэргийн нэг хэвээр байгаа юм. 

Эх сурвалж: AP News