Х.Болорчулуун: Бид бүх үйлдвэрээ хувьчилсан. Дахин давтахгүйн тулд арьс ширний үйлдвэрийг хувийн хэвшилтэй хамт хийнэ /ВИДЕО/

Х.Болорчулуун: Бид бүх үйлдвэрээ хувьчилсан. Дахин давтахгүйн тулд арьс ширний үйлдвэрийг хувийн хэвшилтэй хамт хийнэ /ВИДЕО/

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Энэ их чухал асуудал ярьж байгаа. 250 гаруй мянган малчин өрх сая гаруй хүний өрхийн орлоготой шууд хамааралтай асуудлыг бид бүхэн ярьж байна. өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд би сайдаас асууж байсан. 20 сая арьсныхаа найм, есийг нь ашиглаад бусдыг нь хаяж байгаа тохиолдолд 2013, 2014 онд гарсан гадагшаа арьс шир гаргах хоригоо үйлдвэр барьтлаа зогсоовол яасан юм бэ. Үүнээс болж 10 гаруй сая арьсаа хаяж байна. Сая сайдын ярианаас энэ асуудал судлагдаад шийдэгдэх юм байна гэж ойлголоо. Үр дүнд нь сая гаруй малчин өрхийн орлого нэмэгдэх байх гэж харж байна. Дархан арьс ширний үйлдвэрийг бид бүхэн маш их ярьж байна. Миний хувьд тойрогтоо байгаа 13 мянган малчинтай уулзах болгондоо ярьж байгаа. Тиймээс энэ асуудалд ач холбогдол өгч байна. Тэгэхээр энэ төр болон хувийн хэвшил нийлээд энэ үйлдвэр цааш явна гэсэн үг үү. Яг хэзээ ашиглалтад орно гэж тооцож байгаа юм бэ. Энд хувийн хэвшил хохирох уу. 390 тэрбум төгрөг улсаас гаргаад хийхээр төлөвлөж байгаа. Гэтэл энэ хөрөнгөөр хийх ажилд зөвхөн үйлдвэрийн тоног төхөөрөмж дэд бүтцийн асуудал яригдаж байна. 21 аймаг 330 сумаас түүхийн эдээ яаж татах юм" гэв.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Манай улс социалист орон байснаа бүх үйлдвэрүүдээ хувьчилсан. Зах зээл нь нэгэнт шилжсэн. Тиймээс аль болохоор дахиж улсын үйлдвэр барихгүй байх бодлоготой байх хэрэгтэй. Тиймээс заавал бүтэн үйлдвэр 400 тэрбум төгрөгөөр барина гэхгүй. Хувийн хэвшилтэй хамтарч хийх хэрэгтэй. Улс дэд бүтэц болон цэвэрлэх байгууламж барья. Дээр нь хувийн хэвшил үйлдвэрээ барих хамгийн тохиромжтой хэлбэр юм. Тэгэхгүй бол улс нэг том үйлдвэр барьдаг. Нөгөөхийг нь менежментийн хувьчлалаар хувийнханд худалдахад үнэ өртөг нь ямар гарах уу. Мөн улс авахаар нуруун дээрээ ачаа үүсгэн. Тиймээс 21 аймаг бусад сумдаас арьс, шир татах асуудлыг хувийн хэвшлүүд маркетингаараа үйлдвэртэйгээ хослуулж авч явахаас биш. Төр тэр асуудалд хүчээр оролцох асуудал биш юм. Ямар ч байсан бид төр хувийн хэвшлийн хамтарсан ажлын хүрээнд уг үйлдвэрийн үйл ажиллагааг явуулна" гэлээ.

ВИДЕО: