Буруу тариа хийж өвчтний амь насыг хохироосон сувилагчид Эрүү үүсгэжээ

Буруу тариа хийж өвчтний амь насыг хохироосон сувилагчид Эрүү үүсгэжээ

Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт буруу тариа хийснээс нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч 23 настай А гэгч нь өвчтөнд цефатоксим тарих гэж байгаад андуурч пенициллин тариаг судсаар тарьсан юм байна. Үүнээс үүдэж 52 настай эрэгтэй Б нь нас барсан тул Хэнтий аймгийн цагдаагийн газраас тус сувилагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.