Автомашин болон эд ангийг хулгайлдаг долоон этгээдийг баривчилжээ

Автомашин болон эд ангийг хулгайлдаг долоон этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны есдүгээр сараас хойш удаа дараа автомашин болон түүний эд анги хулгайлагдах гэмт хэрэг сүүлийн үед ихээр бүртгэгдэх болжээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг эрчимтэй явуулсны хүрээнд дээрх төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлддэг 14-19 насны долоон этгээдийг арваннэгдүгээр сарын 06-10-ны өдрийн хооронд баривчилсан байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд 20 гаруй автомашин, мөн тооны автомашины эд ангиудыг хулгайлсан болох нь тогтоогджээ.