Баянхонгор аймгийн засаг дарга асан Д.Жаргалсайхан ЗХЖШ-д газрын даргаар томилогджээ

Баянхонгор аймгийн засаг дарга асан Д.Жаргалсайхан ЗХЖШ-д газрын даргаар томилогджээ

Ерөнхийлөгчийн Тамгын газарт Зохион байгуулалтын хэлтсийн даргаар 2017 оноос эхлэн ажиллаж байсан Д.Жаргалсайхан ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар энэ сарын 1-ны өдөр томилогдсон байна. Тэрээр өмнө нь 2012-2016 оны хугацаанд Баянхонгор аймгийн засаг даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Учир нь түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэдэг. Мөн энэ цаг үед Дорноговь аймагт Зүүнбаян чиглэлийн 400 гаруй км төмөр замын ажил явагдаж байгаа юм. Тус бүтээн байгуулалтад цэргийн анги нэгтгэлийн албан хаагчид оролцож байгаа. Иймд түүнийг Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар томилсон нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой байх талтай байна.