Цас их орж, хүйтэрсний улмаас хоолгүй болж, өлсөж, ядарсан үнэг, мануул хоёрыг байгаль хамгаалагч хооллож байна

Цас их орж, хүйтэрсний улмаас хоолгүй болж, өлсөж, ядарсан үнэг, мануул хоёрыг байгаль хамгаалагч хооллож байна

Хөвсгөлийн ДЦГ-ын байгаль хамгаалагч гэрийнхээ хашаанд өлсөж ядарсан зэрлэг амьтад хооллож байна.

Тодруулбал, Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагчийн гэрийг бараадан мануул, үнэг хоёр иржээ. Улмаар амьтдыг хашаандаа толгой хорогдуулж, хооллож байгаа аж. Учир нь Хөвсгөлийн Дархадын хотгор Монголын хамгийн хүйтэн газруудын нэг. Мөн энэ жил тус бүсэд цас их орж хүйтэрсний улмаас өвс ургамал муудаж бэлчээргүй болсноор хулгана, зурам зэрэг амьтад хоолгүй болж тэднээр хооллодог үнэг, мануул зэрэг өлсөж, туйлджээ.