Монголбанкны удирдлагууд ажилтнуудаа шалгуулахаар АТГ, Санхүүгийн зохицуулах хороонд ханджээ

Монголбанкны удирдлагууд ажилтнуудаа шалгуулахаар АТГ, Санхүүгийн зохицуулах хороонд ханджээ

Өнгөрсөн сарын 05-ны өдрийн /2023.01.05/ чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, "Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагаа одоо больцгоо. Бүгдийг нь зарлана" гэж мэдэгдсэн. 

Үүний дараа Монголбанкны удирдлагууд бүх ажилтнуудаасаа "Банк бус санхүүгийн байгууллагатай эсэх"-ийг асууж, тодруулсан байдаг. Тэгвэл Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газарт хандан ажилтнуудаа шалгуулах хүсэлтийг өгсөн байна. 

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын даргатай уулзахдаа энэ тухай мэдэгджээ. Тэрээр "Цахим орчинд яригдаж буй төв банкны удирдлагууд банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой эсэх асуудлаар банкны бүх ажилтнуудад асуулга тавьж, Авлигатай Төв банк ажилтнуудаа шалгуулахаар АТГ-т хандсан. Мөн Монголбанкны улсын байцаагчийн болон ёс зүйн дүрмүүдийн дагуу тодорхой арга хэмжээг авч байгаа бөгөөд үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээллэнэ" гэсэн байна.