Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Өнөөдөр нийт нутгаар солигдмол үүлтэй,цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгороор -22..-27 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.