Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРЧ, Говийн зарим аймгуудад нэмэх градуст хүрнэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРЧ, Говийн зарим аймгуудад нэмэх градуст хүрнэ

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн байна. Маргааш буюу энэ сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 7-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. 

Салхи энэ сарын 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -4...+1 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн лхавга гараг буюу энэ сарын 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө