Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр     -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар  -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.  Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.