СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрч, Хяргас нуурт живсэн автомашиныг 18 метрийн гүнээс татан гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрч, Хяргас нуурт живсэн автомашиныг 18 метрийн гүнээс татан гаргажээ

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн Үзүүрийн булаг гэдэг газар Улаангом сумаас Хэцүү хадны чиглэлд зорчиж явсан суудлын автомашин Хяргас нуурын мөсөнд цөмөрч, живсэн бөгөөд зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлага энэ сарын 11-ний 13:20 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 18 метрийн гүнээс энэ сарын 14-ний 17:45 цагт суудлын автомашиныг татан гаргасан байна.

Алба хаагчид 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбон,  50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэн, татан гаргах ажиллагааг зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Өнөөдөр хулгана өдөр

53 минутын өмнө