Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны хоёрдугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 16-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд говийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд говь, талын нутгаар, 18,19-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө     -10...-15 градус хүйтэн байна.