Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Цаг уур орчин шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд зарим нутгаар шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар цас, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар, 18-20-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 




Өнөөдөр бар өдөр

49 минутын өмнө