Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна. 

Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр -2...+3 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -7...-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.