Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Өнөөдөр Халх голын сав газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна.

Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Орхон, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. Улаанбаатарт Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -7...-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.