Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРНА

Өнөө  шөнө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, маргааш өдөртөө  Халх голын сав газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна. Энэ сарын 20, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 21-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, энэ сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. 

Салхи энэ сарын 20-нд тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Хүйтний эрч суларч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.