Шинийн 2, 3-нд зүүн аймгуудын нутгаар жавартай, хүйтэн байна. Маргааш буюу энэ сарын 23-нд Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй.
Салхи энэ сарын 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, энэ сарын 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +4...+9 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...+4 градус байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.