Улаанбаатарт 6 градус дулаан байна

Улаанбаатарт 6 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -4...+1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +4...+6 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.